Thursday, May 3, 2018

Хүүхдийн хүмүүжил, түүний зорилго, агуулга

Лекц 8

Суралцах үйл явцын онолууд
1. Прагматизм үзэл санаа.
Анх 19-р зуны төгсгөл үеэс гарч ирсэн. Гол үндэслэгчид нь АНУ-ын судлаач Д.Дьюи,
философич Чарльз Пирс мөн Вильям Жеймс нар юм. Эдгээр судлаачид онтологи буюу
ахуйн сургаал ертөнцийн юмс үзэгдлийн оршин байх түүний мөн чанарыг судлан
илэрхийлэхийг оролддог гэж үзжээ. Прагматизмийг үндэслэгчид субьектын үйл
ажиллагаа хувь хүний мэдэрхүйгээр дамжуулан, ертөнцийг танин мэдэх гэсэн тухайн
үедээ мэдэгдэж байсан философи зарчим тухайлбал “ субьект үгүй бол обьект үгүй”
гэсэн үзэл баримтлалд тулгуурласан. Ж. Дьюи 19-р зууны үед тэрээр тухайн үеийнхээ
сургуулийг судалсны үндсэн дээр 1899 онд “Сургууль ба нийгэм” хэмээх алдартай
зохиолоо бичсэн. Д.Дьюигийн үзсэнээр тэр үеийн сургалтын хүндийн төв нь багш ,
сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, хичээл гэх зэрэг байв.
Эдгээрт сурагч дасан зохицох ёстой байсан ба чамгүй цаг цаг хугацаа, хүч тэнхээ,
зарцуулдаг гэж шүүмжилсэн. Энэ байдлыг өөрчлөн сургалтын хүндийн төв нь хүүхэд
байх ёстой. Сургуульд орж байгаа хүүхдийн чадавхи, онцлог, эрэлт хэрэгцээ зэрэгт
багш нар сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, сурах бичиг, хичээл сандал,
ширээ г.м нь дасан зохицох хэрэгтэй гэж үзсэн. Сургалтын хүндийн төв нь хүүхэд
болсон тохиолдолд мэдлэг , туршлага, өдөр тутмын амьдралын хэрэгцээ зэрэгт
тулгуурлан сургалтыг зохион байгуулбал хүүхэд илүү сайн хөгжинө гэж
үзсэн. Ийнхүү сургалтын хүндийн төв нь хүүхэд болсон тохиолдолд Ж. Дьюигийн
үзсэнээр хүүхдийн мэдлэг, туршлага, өдөр тутмын амьдралын хэрэгцээ зэрэгт
тулгуурлан сургалтыг зохион явуулбал ийм сургалт хүүхдийг илүү амжиллтай сургаж
хөгжүүлнэ гэж үзсэн.
Орчин үед прагматизм хөгжиж боловсронгуй болсоор байгаа ба тулгуур үзэл санаа
бол:
 Сургалт сурагчийн эрэлт, хэрэгцээ, сонирхол, туршлагад тулгуурлана
 Сурагч сурах олон төрлийн үйл ажиллагаанд оролцож байж сая мэдлэг
туршлагаа амьдралдаа хэрэглэх чадвартай болно гэх мэт.
2. Шавь төвтэй сургалт буюу сурагч төвтэй сургалт
Энэ ойлголтыг анх Францын нэрт соён гэгээрүүлэгч Жан Жак Руссо 1762 онд
хэвлүүлсэн “Эмиль буюу хүмүүжлийн тухай” зохиолдоо хэрэглэсэн. Тэрээр багш
сурагчдад ойлгохгүй зүйлийг хүчээр ойлгуулах гэсээр байгаад сурах сонирхолгүй
болгож байна. Хүүхэд бодит амьдралаас хэрэгтэй зүйлээ өөрөө авч чаддаг. Тиймээс
албадахгүй чөлөөтэй байлгавал хэрэгтэй бүхнээ өөрөө олж авна гэсэн санааг
дэвшүүлсэн. Шавь төвтэй сургалт бол хүүхдийн авьяас, чадавхи, хэрэгцээ, сонирхол,
эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн чөлөөтэй хөгжих боломжийг олгох хэрэгтэй гэсэн үзлийг
гол болгосон прагматик сургалтын нэг чиглэл. Энэ сургалт нь АНУ, Европын олон

оронд амжилттай хэрэгжиж байна. Шавь төвтэй сургалтанд сурагчийн төлөө сургууль
байдаг.
3. Когнитив онол.
Когнитив-танин мэдэхүй. Үндэслэгч нь Щвейцарын нэрт сэтгэл зүйч Жан Пиаже,
судлаач Ж.Брунер, Ж.Гилборд, Б.Блум зэрэг хүмүүс юм. Энэ онол анхнаасааа эрүүл
саруул ухааныг дээдэлдгээрээ бусад онолоос ялгаатай байв. Когнитив гэдэг үг нь танин
мэдэх гэсэн утгатай үг юм. Когнитив онолд хүнийг танин мэдэх үйлийн идэвхтэй
субьектод тооцдог. Когнитив онолын төлөөлөгчдийн үзлээр хүн зөвхөн мэдээлэл
хүлээн  аваад зогсохгүй түүнийг  бүтээлчээр боловсруулж  чаддаг. Энэ утгаараа хүн
бүр сэтгэгч ба бүтээгч болно. Хүний хөгжил нь мэдээлэл боловсруулах арга барил хэр
эзэмшсэнтэй ихээхэн холбоотой. Жан Пиаже хүүхдийн оюун ухаан бол дуртайгаа
бичдэг цэвэр самбар эсвэл хүрээлэн буй ертөнцийг тусгадаг толь биш гэж үзэж байсан.
Хүүхдийн гаднаас хүлээн авч буй мэдээлэл түүний оюун ухааны бүтцэд /урьд нь
эзэмшсэн мэдлэгийн тогтолцоонд/ тохирч байвал хүүхэд тэрхүү мэдээллийг хүлээн авч
ойлгодог. Энэ процессийг тэр ассимиляци хэмээн нэрлэсэн. Ж. Пиажегийн бичсэнээр
ассимиляци бол шинэ мэдээлэл, туршлага хүүхдийн одоо байгаа оюун ухааны бүтцийг
төдийлөн өөрчилдөггүй байна.
Харин мэдээлэл нь хүүхдийн оюун ухааны бүтцэд тохирохгүй бол тэрээр түүнийг
хүлээн авдаггүй, мэдээллийг үгүйсгэдэг байна. Ийм тохиолдолд хүүхэд урьд нь бий
болсон оюун ухааныхаа бүтцийг өөрчилдөг байна. Түүнийг аккомодаци гэж нэрлэсэн.
Энэ нь тийм ч амархан явагддаг процесс биш.
Хүний оюун ухаан ассимиляци болон аккомодаци гэсэн 2 процессийн тэнцвэрийг
хадгалахыг хүсч байдаг гэж үзэн түүнийг тэнцвэржихийн хууль гэж нэрлэсэн байна.
4. Оюун ухааны үйлдэл шатлан төлөвших онол
Оросын нэртэй сэтгэл судлаас П.Я.Гальперин 1960-аад оны үед удаан хугацааны
туршилт судалгааны үр дүнд “оюун ухааны үйлдэл шатлан төлөвших” онол
боловсруулсан. 1970-аад оны үед түүний шавь нар эхний үе шатыг нэмж боловсронгуй
болгосон. Энэ онолын гол санаа бол сурагч шинэ үйлдэл эзэмших нь анхандаа түүнийг
гүйцэтгэх нөхцөлд идэвхитэй баримжаалахыг шаарддаг, гадны орчны юмстай
гүйцэтгэх үйлдэл нь дотоод оюун ухааны үйлдэл болж шилжих замаар хүртэх, сэтгэх
үйлдэл төлөвшдөг явдал юм.
5. Конструктив хандлага.
Консруктив гэдэг нь consraction  хэмээх Англи үгнээс гаралтай. Барих, зохион бүтээх гэсэн
утгатай үг юм. Энэ хандлагын гол санаа бол  сургалтын явцад сурагч өөрийнхөө утга
санаа, ойлголтыг бий болгох, магадгүй шинэ ухагдахуун, эд зүйл зэргийг зохион бүтээх
боломжтой байх явдөл юм. Ингэвэл хүүхдийн танин мэдэх процесс идэвхжиж, бүтээлч
чадавхи нь эрчимтэй хөгждөг байна. Энэ хандлага бий болоход прагматик үзэл, когнитив

онол, хүмүүнлэгийн онол зэрэг ихээхэн тулгуур болсон бөгөөд тэдгээрийг цааш хөгжүүлэн
баяжуулж боловсронгуй болгох арга замаар энэ хандлага бүрэлдэн бий болсон.
Конструктив хандлага бий болоход нийгмийн бүтээлчээр сэтгэдэг бие хүнийг
төлөвшүүлэх шаардлага ихээхэн нөлөөлсөн. Ийм хүнийг төлөвшүүлэхэд сургалт өөрөө
бүтээлч шинжтэй байх хэрэгтэй болсон. Конструктив онолын мөн чанар бол “ хэрвээ
сурагчид мэдээллийг өөрийн болгохыг хүсч байгаа бол тэрхүү мэдлэгийг тэд өөрсдөө нээх
бөгөөд түүнийг бүр мөсөн өөрчлөн хувиргах” явдал юм. Конструктив онолд сурагчдад
шинэ мэдээллийг хуучин дүрэм журам зэрэгтэй үргэлж сөргөлдүүлж шалгах мэт зүйл
санагдах ч хэрвээ дүрэм журам ццаш хэрэгжих боломжгүй ол сурагчдид сурах үйл
ажиллагаанд их идэвхтэй, үүрэгтэй гэсэн чухал санааг буй болгоно.
Бихевиоризмын онолын гол төлөөлөгчид

Бихевиоризм
Гол үзэл баримтлал нь зан үйл, төрх байдлын тухай ойлголт бөгөөд гадаад, дотоод
цочрооноос хамаарч бие махбодийн үзүүлэх хариу үйлдэл юм. Зан байдал нь
тогтвортой үзэгдэл биш, амьдралын явцад сурах үйл явцтай холбоотой байнга
өөрчлөгдөж хувьсаж байдаг.
Бихевиористуудл хэнийг ч, юунд ч сургаж болно, өөрөөр хэлбэл хүнийг гадны
нөлөөллөөр удирдаж болно хэмээн үзэж байлаа.
Бихевиоризмыг үндэслэгч нь Д.Уотсон /Watson D.B/ бөгөөд тэрээр бихевиоризм
хэмээх нэр томъёо болон түүний анхны хөтөлбөрийг боловсруулсан юм.
Бихевиористуудын судалгааны гол зорилго нь зан үйл, төрх байдал, идэвхийг
судалдаг бөгөөд Д.Уотсон “Бид ухамсрын урсгалыг идэвхийн урсгалаар солино”
хэмээн бичиж байлаа.
Хүний төрх байдал, зан үйл нь амьтныхтай ижил “цочроогч – хариу үйлдэл” /S-R/ гэсэн
томъёогоор тодорхойлогддог бөгөөд энэ нь зан үйл төрх байдлын үндсэн нэгж нь
болдог.
Бихевиоризмын хөгжлийн түүхийг бүхэлд нь дараах үеүүдэд хуваан авч үздэг.
1. Сонгодог бихевиоризмын үе /1913-1930 он/ Гол төлөөлөгч нь Д.Б.Уотсон
2. Необихевиоризм /1930-1960/. Гол төлөөлөгчид нь Э.Толмен, Э.Гамри,
К.Халл, Б.Скиннер
3. Нийгмийн бихевиоризм /1960 - өнөөг хүртэл/ Гол төлөөлөгчид А.Гандура,
Дж.Роттерс

Бие хүний талаарх онол

Бандура өөрийн онолдоо ажиглан судлах /загварчлах/, болон өөрийгөө эзэмдэх,
зохицуулах гэсэн хоёр ойлголтыг авч үзсэн байна.
Загварчлах явцад дараах зүйлүүд маш чухал үүрэгтэй, үүнд:
1. Анхаарах явц: Загварыг ойлгох
2. Хадгалах: Санах чадвар
3. Хуулбарлах: Хэрэгжүүлэх
4. Учирлах: Хийх
Хүн тодорхой зорилготой амьдарч чадвал үүнийг дагаад идэвх нь улам
дээшилдэг юм. Тэрээр бичихдээ: “Нэгэнт хүн өөрийнхөө төвшинг мэдэрч чадаж байвал
тэрээр дахин шинэ урамшуулал олж авахын төлөө эрмэлздэг. Хүн өөрийнхөө хийж
чадах зүйлийнхээ төвшинд ахиц гаргах гэж эрмэлздэг төдийгүй байнга сайшаал
урамшууллыг хүсч байдаг” гэжээ.

No comments:

Post a Comment